Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 5-р сарын 3-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр
2021 оны 5-р сарын 3 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2021-06-01 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2021 оны 5-р сарын гуравдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 16.0-18.6 градус дулаан, бусад нутгаар 8.6-13.7 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Шаргад 35, Тооройд 33, Бигэр, Халиунд 31, Алтай, Хөхморьт, Төгрөгт 29 градус дулаан, бусад сумуудад 20-28 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Есөнбулаг, Цогтод -8, Гуулинд -7, Тонхилд -6, Дэлгэр, Төгрөгт, Халиунд -5 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 24-25 градус дулаан, бусад нутгаар 11-23 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Шаргад 63, Тооройд 62, Алтайд 60, Баян-Уул, Даривт 58, Бигэрт 56 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Гуулинд -12, Төгрөг, Цогтод -10, Есөнбулагт -8, Бугат, Тонхил, Цээл сумуудад -7, Жаргалан, Чандманьд -6, бусад сумуудад -1-3 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт зарим нутгийг хамарч хур тунадас орсон ба Баян-Уулд 1.1 мм, Төгрөг, Эрдэнэ сумуудад 0.9 мм, Жаргаланд 0.8 мм, Хөхморьт, Даривт 0.5 мм, Есөнбулагт 0.3 мм, Алтай, Дэлгэр, Чандмань сумуудад 0.0 мм хур тунадас орсон байна. Бусад сумуудад хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 37 м/с, Есөнбулагт 31 м/с, Цээлд 30 м/с, Тонхил, Тоорой, Хөхморьт, Шаргад 24 м/с, Цогтод 23 м/с, Бигэр, Дарив, Төгрөг, Эрдэнэ сумуудад 20 м/с, бусад сумуудад 14-19 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Ургамлын мэдээ: Говь-Алтай аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын ажиглалтын талбайд ургамал цухуйлтын үе шат, шарга сумд ширэг улалж баг цэцэг үүсэлт, Хөхморьт, Дэлгэрт говийн хялгана залаалалтын үе шат ажиглагдаж байна.
Ургацын мэдээ: Бигэр, Төгрөгт 0.8 ц/га, Тоорой тосгонд 0.6 ц/га, Халиунд 0.5 ц/га, Алтайд 0.4 ц/га, Гуулин, Дэлгэр, Жаргаланд 0.2 ц/га, Есөнбулаг, Баян-Уул, Даривт 0.1 ц/га, Цээлд 0.0 ц/га ургац тодорхойлсон байна.
Малын хорогдлын мэдээгээр: Энэ 5 дугаар сарын байдлаар Цээлд 350, Чандманьд 575 толгой мал, нийт Говь-Алтай аймгийн хэмжээнд 925 толгой мал хорогдсон гэсэн мэдээ ирсэн байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /